УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль , тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.

Энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганаар БСШУС-ын сайд, ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болон огцруулах асуудал, Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зургаан тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Түүнчлэн Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээх тухай болон Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.