Хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлөх зорилготой “Гинжийг тасал -2” гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Norphei Art галерейд боллоо.
“Хөөрхөн зүрх” ТББ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах “Гинжийг тасал” нөлөөллийн кампанит ажлыг зохион байгуулж байна. Энэхүү кампанит ажлын хүрээнд ЕБС-ийн дунд, ахлах анги, МСҮТ-д суралцдаг өсвөр үеийн хүүхдүүдийн дунд гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн уралдаан зарласан бөгөөд оролцогч хүүхдүүдийн ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн дэлгэх юм. Дээрх уралдаан нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөнудаад “Жендэрт суурилсан хүчирхийлэл хүүхдүүд бидний нүдээр” сэдэвтэйгээр орон даяар зарлагдаж нийт 160 гаруй бүтээл хүлээн авч байлаа.
"ГИНЖИЙГ ТАСАЛ" сэдэвт бүтээлийн үзэсгэлэн өнөөдрөөс энэ сарын 24-нийг дуустал олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй байх юм.