Монголын уран хатгамалчдын сор болсон бүтээлүүд, Богд хааны ордон музейн хосгүй нандин үзмэрүүдийг дэлгэн үзүүлдэг “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэн гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэн ирэх сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилнэ.