“Увертюра” сонгодог бүтээлүүдээрээ бүсгүйчүүдэд бэлэг барина

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ны өдөр олон ч хамтлаг дуучид хамтарсан болон бие даасан тоглолтоо хийхээр зар тарааж байна. Зарим нь 300 мянган төгрөгөөр тоглолтоо үнэлж олны шүүмжлэл дагуулж буй.

Тэгвэл Монголын шилдэг хамтлагуудын нэгт зүй ёсоор багтсан “Увертюра” хамтлагийнхан цөөхөн бүсгүйчүүдтэй хамт эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Тэд ирэх гуравдугаар сарын 08-нд “ONE event hall”-д 18.00 цагаас VIP тоглолт хийхээр болсон байна. Тасалбарын үнэ нэг хүний 100.000 төгрөг. 10 хүн нийлээд нэг ширээ болох бөгөөд уух зүйл, ширээний такс зэрэг нь багтсан аж. Бүсгүй та сонгодог, поп опера дуу сонсож, нэгэн үдшийг үе тэнгийн найзуудтайгаа гайхалтай дурсамжтай өнгөрүүлэхийг хүсч буй бол “Увертюра” хамтлагийн тоглолтыг зорьж очоорой.

Хамтлагийнхан энэ үдэш өөрсдийн хамгийн шилдэг гэсэн уран бүтээлийн дээжээсээ үзэгч таны сонорыг мялаах аж. Тоглолтод урилгаар МУГЖ Г.Эрдэнэбат, Ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, саксафонч н.Болдбаатар, ЦДБЭЧ-ын симфони найрал хөгжмийн хамт олон оролцох аж. Тоглолтын билетийг 90003322, 99998959 дугаараас авч болох юм байна.