Осолдсон дөрөвдэх иргэний цогцсыг гаргажээ

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг аврагчид 03 дугаар сарын 01-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг, 03 дугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол 06-ны өдрийн 12:55 цагт гуравдахь иргэний цогцсыг гаргасан.

Харин 09-ний өдрийн 08:56 цагт дөрөвдэх иргэний цогцсыг гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.