Хан-Уул дүүргийн ногоон бүсэд аялахыг түр хориглов

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус дүүргийн ногоон ногоон бүсэд аялал, жуулчлал хийхийг түр хориглох захирамж гаргасан байна.

2017 он гарсаар Хан-Уул дүүрэгт найман удаагийн түймэр гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс найм дахин өссөн үзү үлэлт аж. Тиймээс энэ сарын 30 хүртэл ногоон бүсэд аялахыг хориглосон байна.

Мөн ой, хээрийн түймрээс сэргийлэх талаар сургалт зохион байгуулах, захирамжийг зөрчих, ногоон бүсэд гэмт хэрэг, зөрчил гарахаар сэргийлэх чиглэлд хяналт тавихийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.