УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногийн даваа гараг буюу энэ сарын 18-нд эхэлнэ.
Татварын багц хуулиуд болон төрийн худалдан авах ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийг шинэчлэх зэрэг шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлана гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар 2018 оны намрын ээлжит чуулганы хаалтын үеэр онцолж байв.
Энэ дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг энэ сарын 18-29-нд хуралдуулахаар товлосон. Чуулганаар нийт найман асуудал хэлэлцэх юм.
Үүнд:
- Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал
- Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал
- Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал