Бэлгийн дарамт үзүүлснээ зөвшөөрсөн прокурор асан Е.Сагсайн бичлэгийг ил болгов

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян  Улсын ерөнхий прокурорын орлогч, прокурор асан Е.Сагсайгийн бичлэгийг хэсгийг олон нийтэд үзүүлэв.Тус бичлэгт прокурор асан Е.Сагсай нь бичлэгт хамт байсан эмэгтэйгээ бэлгийн дарамтад оруулсан, секс хийж байсан гэдгээ "Үнэн" хэмээн хүлээн зөвшөөрч, бичлэг хийсэн этгээдүүдийн тулган шаардсанаар ямар нэгэн хэргийг шийдэж өгнө хэмээн хэлж буй бичлэг цацагдлаа.

Бичлэг:

 

МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан бичлэгийн талаар тайлбар хийхдээ “Е.Сагсай улсын ерөнхий прокурорын орлогч хийдэг. Е.Сагсай прокурор ажлын байрандаа нэгэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлж байхад нь хэдэн залуус гаднаас дайрч орж ирсэн байгаа юм. Ингээд тус залуус “Та энэ эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн. Үнэн үү. Би бол шударга цагдаа” гэж Е.Сагсай прокуророос асуухад “Тийм. Үнэн, үнэн. Би энэ хүнийг хорихоос гарахын төлөө бүх зүйлийг хийхийн төлөө ажиллана” гэж хэлсэн байгаа юм. Бид таван минутын бичлэгээс хүмүүст үзүүлэх боломжтой арай ёс зүйтэй, ойлголт өгч болохыг нь олон нийтэд үзүүлж байна. Уг бичлэгээс эмэгтэйн дүрсийг хассан. Энэ бичлэгээс харахад бичлэг хийсэн залуус Е.Сагсайг сүрдүүлж байгаад хэн нэгнийг суллуулсан. Тэгэхээд тэдгээр залуус болон хоригдож байгаад гарсан хүн хэрэгт орж мэднэ. Гэхдээ хуулийнхан ёс бус үйлдэл хийдэг, эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг, хэн нэгний захиалгаар хүмүүсийг суллаж эсвэл хорьдог байж болохгүй. Барьцаанд оронгуутаа хэн нэгэнд хэрэг үүрүүлж эсвэл суллаж байна” гэсэн юм.