ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа амиа алдсан гавъяат хуульч Л.Бямбаагийн задлан шинжилгээний албан ёсны хариу гарсан байна. Уг дүгнэлтэд талийгаачийг гаднын нөлөөгүй амиа алдсан болохыг тодотгож, гарын хуруунд нь гаднын нөлөөтэйгөөр шарх үүссэн талаар бичсэн гэнэ. Талийгаачийн гарт үүссэн гэх сорви нь талийгаачийг нас барахаас өмнө өөрийнхөө дотуур хувцасны төмрөөр хуруугаа хатгаж, цусаа бэх болгон ашиглаж гэрээслэл үлдээсэн гэсэн мэдээлэл гараад байсан билээ.