Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, мэргэжилтэн Б.Мөнхцэцэг, Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газрын хэлтсийн дарга С.Золбаяр, мэргэжилтэн М.Ариунзаяа, Баянхонгор аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих “Ажилсаг төв”-ийн захирал н.Батцэрэн нар Нийслэлийн Инновацийн төв, Сонгинохайрхан дүүргийн “Монголд үйлдвэрлэв” дэлгүүр, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж үйлдвэр эрхлэгчидтэй уулзаж санал солилцов.
Нийслэлийн инновацийн төвд гарааны бизнес эрхлэгчдийн шинэ санаа, технологийг шинэчлэн сайжруулж бүтээгдэхүүн бий болгоход дэмжин ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн “Монголд үйлдвэрлэв” дэлгүүр нь Сонгинохайрхан болон бусад дүүргүүдэд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг өөрийн дэлгүүрээр худалдан, борлуулалт хийж байна.
Чингэлтэй дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” өөрийн байранд бизнес эрхлэгчдийг дэмжин бойжуулахаас гадна, өрхийн болон бичил бизнес эрхлэгчдийг зөөврийн ажлын байраар ханган ажиллуулснаар ажлын байрыг нэмэгдүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн бойжигчидтой одоогийн тулгамдаж буй асуудлууд ялангуяа зээлийн санхүүжилтийн талаар хариулт өгөв.