ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ШШГЕГ-ын дарга бригадын генерал Ц.Амгаланбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь хурандаа Д.Дамдинцэрэнг томиллоо.

ШШГЕГ-ын дарга асан Ц.Амгаланбаяр албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сарын 20-нд гаргасан аж.

Д.Дамдинцэрэн эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны докторын зэрэгтэй юм. Тэрээр өмнө нь тус газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байв.