Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 26 асуудал хэлэлцэж байна.
Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол, Америкийн хамтарсан хорооны хуралдааны тухай, Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах талаар хэлэлцэх юм.
Мөн Хууль сахиулахын их сургуулийг өөрчлөн зохион байгуулах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах тухай, Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого батлах тухай, Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан төсөл, хөтөлбөрийн 2018 оны гүйцэтгэлийн явцыг хэлэлцэх аж. Түүнчлэн Газрын нэгдмэл сангийн 2018 оны тайлан, Зүүнбаян-Ханги, “Богдхан” төмөр зам, “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих” төслийн явц, Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд үзлэг зохион байгуулах, Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийн боловсруулалтын явц, Хавдар судлалын эмнэлгийг өргөтгөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Мөн БОАЖ-ын сайд болон Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнг хэлэлцэнэ.