"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Улаанбаатар төлөөлөгчийн газартай хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны зургадугаар сарын 3-ны өдөр байгууллаа.
Санамж бичгийг "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, БНСУ-ын төрийн өмчит аялал жуулчлалын корпорацийн дэд ерөнхийлөгч Пак Жон Ха нар үзэглэв.
Энэхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд компанийн ажилтнууд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх болон зорилтот сургалтуудад хамрагдаж, эрүүл мэндийн болон байгууллагын урамшуулалт аялал зэрэг хөтөлбөрт оролцох боломжтой болох юм.