“FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest 2025” тэмцээн Монголд болно

default

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шинэ улирал эхэлсэнтэй холбогдуулан манай улсад “FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest 2025” тэмцээн зохион байгуулахаар болжээ.

Спортын төв ордонд энэ сарын 12, 13-нд болох тус тэмцээнд Монголоос “Улаанбаатар Ийст”, “Улаанбаатар Вест”, “Завхан Сайнскор” тэргүүтэй зургаан багаас гадна БНХАУ, Сингапур, БНСУ, Япон, Тайванийн шилдэг 12 баг өрсөлдөх юм. Багууд гурав гурваараа дөрвөн хэсэгт хуваагдах бөгөөд хэсгээс нэг, хоёрдугаар байраар шалгарсан багууд хасагдах шатанд өрсөлдөнө. Улмаар энэхүү тэмцээнд алт, мөнгөн медаль хүртсэн багууд Чэндүгийн тэмцээнд оролцох эрхээ авна.

Багуудыг танилцуулъя.

А хэсэг: Монголын “Улаанбаатар Ийст”, Японы “Нишиномия”, Сингапурын “Жампшот”

“В” хэсэг: Монголын “Улаанбаатар Вест”, Сингапурын “Сингапур”, Тайванийн “Тайпей Найтс”

“С” хэсэг: Монголын “Завхан Сайнскор”, “Дархан Найтс”, Солонгосын “Сөүл Космо”

“D” хэсэг: Монголын “Сэлэнгэ Бодонс”, “Баянхайрхан миг”, Хятадын “Кунминг”

Хэсгийн тоглолт энэ сарын 12-ны 15:00 цагт “Улаанбаатар Ийст”-“Нишиномия” багийн тоглолтоор эхэлнэ. 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here