Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мурат аймгийнхаа Эрүүл мэндийн нэгдсэн төвд яаралтай түргэн тусламжийн авто машиныг гардуулан өглөө. Энэхүү машин нь Япон улсад үйлдвэрлэсэн бөгөөд тус улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ. Тухайлбал, хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагаа хянах төхөөрөмж гээд шаардлагатай бүх зүйлийг суурилуулсан байна. Тухайлбал, зүрх мэдрэл, амьсгалын замын хүнд өвчтэй, тархинд цус харвасан өвчтөнг эмнэлгээс эмнэлэг, орон нутгаас нийслэлд зөөвөрлөх явц анхан шатны яаралтай тусламж үзүүлэх боломжоор хангана. Мөн цаг алдалгүй эмнэлгийн тусламжийг газар дээр нь үзүүлэх боломж бүрдүүлж өгч байгаагаараа ач холбогдолтой ажээ.
УИХ-ын гишүүн Д.Мурат "Аймгийн эрүүл мэндийн төвд техник, тоног төхөөрөмж дутагдалтай байдаг. Гэтэл улс орны эдийн засгийн энэ хүнд хэцүү байгаа та бүхэн бүгд мэдэж байгаа . Тиймээс миний бие Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүний хувиар хувиасаа энэнхүү тусламжийн машиныг өгч байгаа юм. Эрүүл биед саруул ухаан оршдог. Хүн эрүүл саруул л байвал бүх амжилтад хүрнэ. Тиймээс ч манай Баян-Өлгий аймгийн ард түмэн эрүүл энх байгаасай гэдэг үүднээс эхний ээжинд энэхүү бүрэн тоноглогсон түргэн тусламжийн авто машиныг гардуулан өгч байна. Аймгийнхаа эмнэлгийн нийт хамт олонд хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсох ариун үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе"гэв.
Түргэн тусламжийн машинаа хүлээн авахаар ирсэн тус аймгийн Эрүүл мэндийн төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч Б.Ержан "Баян-Өлгий аймгийн түргэн тусламжийн машинууд нэлээд хуучирсан шинэчлэл хийх цаг нь болчихсон байсан. Яг энэ цаг үед Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мурат иж бүрэн тоноглогдсон ийм сүүлийн үеийн авто машиныг бэлгэлж байгаад нэгдсэн эмнэлэгийн эмч нарынхаа өмнөөс баярлаж, талархаж байгаагаа илэрхийллээ.
Харин Баян-Өлгий аймгаас төрсөн Монгол Улсын Хүний гавьяат эмч Р.Асай "Манай аймгаас сонгогдсон эрхэм гишүүн Д.Мурат өөрийн хөрөнгөөр нутагтаа хөрөнгө оруулж байгаад Баян-Өлгий аймгийн хөдөлмөрчид их баяртай байгаа. Учир нь манай аймаг хүн ам ихтэй, төвөөс аласлагдсан, газар нутгийн хувьд зам нь чулуу шороотой бэрхшээл, саадтай газарт байрладаг. Эмч нар маань түргэн тусламсжаар явахдаа бартаа саадтай замаар явж байсан ч өвчтнөө эмчлээд явах бүрэн боломжтой боллоо. Нутгийнхаа төлөө их олон зүйл хийж бүтээдэг УИХ-ын гишүүндээ баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна" гэсэн юм.