“Говь” ХК-ийн үйлдвэрийн зориулалттай барилгад өчигдөр оройн 20:46 цагийн үед гал гарч нийслэлийн бүх гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн ажиллаа. Тодруулбал, нийслэлийн 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашин, Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх пистерн автомашинуудыг дайчлан 10 цаг гаруй ажиллсны хүчинд үүрийн 07.00 цагийн орчимд галыг унтраасан юм.
Харин одоо гарч буй хар утаа нь шилэн хөвөнтэй холбоотой талаар НОБГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатар мэдээллээ.
Гал гарсан нөхцөл шалтгаан, хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд үйлдвэрийн барилгын дээвэр хэсэг галд өртсөн ч дотогш нэвтрээгүй. Тодруулбал, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг галын аюулаас хамгаалж чадсан. Одоогийн байдлаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийг барилгаас гаргаагүй байгаа. Гэхдээ уснаас хамгаалж, гялгар цаасаар бүгдийг нь боож, бүтээсэн.
Тиймээс тоног төхөөрөмж болон байгууллагын үндсэн хийц шатаагүй, шуурхай хуралдаанаар яаралтай арга хэмжээ авах шийдэл гарсан тул онц их хэмжээний хохирол учрах байсныг таслан зогсоосон. Галыг унтраахын тулд дээврийн хар цаасыг нэг бүрчлэн хуулж ажилласан гэв.