Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ долоо хоногт хэлэлцэж, үргэлжлүүлнэ.
Хэлэлцүүлэг үргэлжлэх хүртэлх хугацаанд УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн ажлын баг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан хуулийн төсөлтэй нэгтгэх, уялдуулах асуудлыг эцэслэхээр ажиллаж байна.
Улмаар УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдах бөгөөд УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын баг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ажлын дэд хэсгээс боловсруулсан саналын томьёоллуудыг хэлэлцээд, нэгтгэн шийдвэрлэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд шилжүүлнэ.