Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын 485 байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.
Урьдчилан сэргийлэх шалгалтаар:
- Боловсролын байгууллагуудын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, эдэлбэр газрын тохижилт, ногоон байгууламж, цардсан талбай, биеийн тамир, тоглоомын талбайг тохижуулсан байдал, сургууль, цэцэрлэгийн унд ахуйн хэрэгцээний усны чанар, аюулгүй байдал, багшийн хүрэлцээ хангамж, сургалтад хэрэглэх гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээ хангамж, хамран сургах хүүхдийн тоо хамрагдалтын хувь, анги дүүргэлтийн урьдчилсан төлөв байдал, хүүхдийн аюулгүй байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцөл боломж бүрдсэн эсэх,
- Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний хангамж, нийлүүлэлт, үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байдал, гэрээгээр нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилт, дотоод хяналтын тогтолцоо бүрдсэн байдалд хяналт шалгалт хийгдэнэ.