Энэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид орох сурагчдыг тавдугаар сарын 13-27-ны өдрүүдэд бүртгэсэн.
Харин энэ хугацаанд амжаагүй хүүхдүүдийг бүртгэх ажил энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ. Хавар бүртгүүлсэн хүүхдүүд дахин бүртгүүлэх шаардлагагүйг Нийслэлийн боловсролын газраас мэдээлсэн юм.
Энэ хичээлийн жилд 38232 сурагч нэгдүгээр ангид элсэн орох аж. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр, бүртгэлийн хураамжгүйгээр бүртгэх юм.