Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын ЗХЖШ-ын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайков тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд талууд жилээс жилд улам өргөжиж буй хоёр орны Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, Халх голын байлдааны ялалтын түүхт ойг хамтран тэмдэглэж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Халх голын байлдааны ялалтын түүхэн ялалтыг тэмдэглэхэд ОХУ-ын БХЯ-наас онцгой анхаарч, А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын ЦДБЭЧ-ын уран бүтээлчид болон ОХУ-ын Агаар-сансрын хүчний уран нислэгийн үзүүлбэрийн баг бүрэлдэхүүнээ манай улсад илгээж, баяр дээр баяр нэмж байгаад талархаж байна” хэмээгээд Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойд зориулсан дурсгалын медалиар дэслэгч генерал А.Ю.Чайков тэргүүтэй төлөөлөгчдийг шагналаа.