Зуны амралтаараа зусланд амарч байгаа хүүхдүүдэд экологийн боловсрол олгох, тэдэнд байгаль орчноо хамгаалах, хайрлах эерэг хандлагыг төлөвшүүлэхийн зэрэгцээ хувь хүний болон нийгмийн чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн хүүхдийн зусланд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан гаргасан байдаг.
Нийслэлийн Байгаль орчны газар болон Иргэний боловсролын төв хамтран нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг зуслангийн багш нарт зориулан боловсруулсан экологийн хичээлийн хөтөлбөрийн зорилго, агуулгыг танилцуулах сургалтыг долдугаар сарын 05-ны өдөр "Маргаашийн хөгжил" хүүхдийн зусланг түшиглэн зохион байгууллаа.
Тус сургалтад нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг Сэлбэ, Нарс, Ундраа болон Маргаашийн хөгжил зуслангуудын багш нар хамрагдав. Сургалтаар ус, ой мод, түүний экосистемд гүйцэтгэх үүрэг, ач холбогдолын талаарх хичээлүүдийг оролцооны арга дээр үндэслэн тоглоомын аргаар заах арга барилыг багш нарт эзэмшүүлэв