Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11г, д магистраль ф800 мм-ийн голчтой шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх барилга угсралтын ажлыг хийх гэж буй. Үүнтэй холбогдуулан долдугаар сарын 13-ны өдрийн 05.00 цагаас долдугаар сарын 16-ны өдрийг дуустал Баянгол дүүргийн дөрөв, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүрний уулзварын урд талын авто замын хөдөлгөөнийг хаахын зэрэгцээ Хан-Уул дүүргийн хоёр, гуравдугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 19 дүгээр хорооллын автобусны буудлын гүүрэн гарцны зүүн талаар дулааны шугам сүлжээний нэвтрэх сувгийг долдугаар сарын 13-ны өдрийн 24.00 цагаас долдугаар сарын 16-ныг дуустал авто замын хөдөлгөөнийг хааж, сэтэлгээ хийх юм.
Иймд дээрх гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:18А “Гурав, дөрөвдүгээр хороолол – Ард кинотеатр – ТЭЦ3”, Ч18Б “Гурав, дөрөвдүгээр хороолол – ТЭЦ3 – Цэцэг төв”, Ч:24Б “ТЭЦ4 – Гурав, дөрөвдүгээр хороолол – Гандан”,Ч:44 “Нарангийн гол – ТЭЦ3 – Дүнжингарав худалдааны төв”, Ч:45 “Ган хийц – ХМК – Зайсан”, Ч:54 “Яармаг – 10-р хороолол – Гурав, дөрөвдүгээр хороолол – Зурагт – Баянхошуу”, Х:О6 “Өлзийт хороолол – 120 мянгат”, Х:О7 “Туул тосгон – Биокомбинат – 120 мянгат”, Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кинотеатр”, Ч:10 “Ганц худаг – Сансар – Баянмонгол хороолол – Мишээл экспо /Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв”Ч:32 “Улиастай - Баянмонгол хороолол – ТЭЦ3”, Ч:34 “Шархад – Сансар – Ард кино театр – ТЭЦ3”, Ч:50 “БММЗ – Улаанхуаран”, Ч:53 “Яарман – МУБИС”, Ч:56 “Архивын ерөнхий газар – Буянт Ухаа-2 хороолол – 120 мянгат”, Ч:58 “Гурав, дөрөвдүгээр хороолол – БММЗ”, Ч:61 “Офицеруудын ордон – МУБИС – 120 мянгат – Алтай хотхон – Мишээл экспо”, Ч:69 “Зунжин худалдааны төв – ТЭЦ3” чиглэлүүдийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлтүүд орж байна. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ