Нийслэлийн Засаг захиргааны 4-р байрыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа энэ 10-р сарын 28-нд болно. Энэ талаар Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас зарлажээ.
Тус барилга нь Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрладаг. 1997 онд ашиглалтад орсон, төмөр бетон суурьтай, цутгамал бетон каркас, блокон дүүргэлттэй, гадна талаараа өнгөлгөөний шилэн фасадтай, төмөр бетон хучилттай, хавтгаалжин дээвэртэй, 14 давхар, зоорийн давхартаа 17 машины гарааштай, 1496 м ам.дөрвөлжин эзэмшил газартай барилга юм. Барилгын анхны дуудах үнэ нь 24.100.000.000 төгрөг, дэнчингийн хэмжээ 2.410.000.000 төгрөг юм байна.
Дуудлага худалдаа 10-р сарын 28-ны 11.00 цагт Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны Иргэний танхимд болох аж.