Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ улирлын сүүлчийн дэлхийн гран при тэмцээн БНСУ-д болж, Монголын “Улаанбаатар ММС Энержи” багийнхан түрүүлсэн. Ингэснээр Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нараар багаа бүрдүүлсэн тэд тус тэмцээнд Монголоос төдийгүй Ази тивээс анх удаа алтан медаль хүртсэн юм.
Дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгасан “Улаанбаатар ММС Энержи” эх орондоо ирлээ.