Хүүхдүүдэд халамжийн дараах үйлчилгээг үзүүлж байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь асрамж халамжийн төвд амьдарч буй хүүхдийн хөгжих таатай орчныг бий болгох, төвлөрсөн асрамж халамжаас гэр бүлд түшиглэсэн хувилбарт үйлчилгээнд шилжүүлэх зорилт тавин ажиллаж, үйлчилгээний стандартыг боловсруулан батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Асрамж халамжийн төвөөс гэр бүлдээ эргэн нэгдсэн, бие даан амьдрах боломжтой хүүхдүүдэд халамжийн дараах үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгуулж 18 нас хүрсэн хүүхдүүдийн өөрийн хүсэл сонирхлыг харгалзан БНСУ-д мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран Солонгос хэлний сургалтад бүртгүүлэн мэргэжлийн багшаар өдөр бүр үнэ төлбөргүй сургалтанд хамруулж байна.

Сургалтад хамрагдсан эхний ээлжний хүүхдүүд 04 дүгээр сарын 05-ны өдөр шагналтандаа орж өндөр үнэлгээ авч амжилттай оролцлоо.