Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 67 жилдээ зохиог байгуулагдлаа

Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарын Женев хотноо болж, жил бүрийн 06-р сарын 01-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн бөгөөд 1992 онд төрийн зүгээс 06-р сарын 01-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн юм.

Энэ жил манай улс ъОлон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөръ-ийг 67 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын албан ёсны арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааг 06-р сарын 01-нд 11:00-17:00 цагийн хооронд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Баярын нээлтийн үйл ажиллагаанд УИХ гишүүд, Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн иргэдийн хурлын дарга Р.Дагва, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан болон нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид, яам, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын удирдлагууд, олон улсын байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

НГБХЗХГ