“Нийслэлийн залуу хөтөч” сургалтыг зургаадугаар сарын 17-19-ний өдрүүдэд 13:00-18:00 цагийн хооронд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна. Мөн зургаадугаар сарын 20-ны өдөр шалгалтад тэнцсэн 90 залуу мэргэжлийн хөтөч тайлбарлагчийн хамтаар нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлтой танилцах нэг өдрийн автобустай аялал хийнэ.
Тус сургалтад хамрагдсанаар эх орныхоо соёлын дурсгалт газруудын талаарх мэдлэг мэдээлэлтэй болохоос гадна хувь хүний хөгжил, жуулчны хөтчийн талаарх анхан шатны ойлголттой болох, ажлын байранд зуучлагдах боломжоор хангагдах юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.1-т “Нийслэл Улаанбаатар хот Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болох”, 4.6.4-т “Оюутан залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах”, 4.7.9-т “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлэн, түр болон байнгын ажлын байраар хангах” зорилтуудын хүрээнд тус сургалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн хоёр жил 450 оюутан, залуучууд хамрагдаж, батламж гардан авсан юм гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
“Нийслэлийн Залуу хөтөч” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, залуучууд энэ хттп://чилд.гов.мн/?п=34703\ холбоосоор орж, “хөтөч анкет”-ыг татан авч бүртгүүлээд убёутхдэвэлопмэнт@гмайл.цом гэсэн цахим шуудангийн хаягаар илгээнэ үү.
Мөн Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 204 тоотод өөрийн биеэр ирж, анкет бөглөх боломжтой.
Тавигдах шаардлага:
Гадаад хэлний зохих мэдлэгтэй
Багаар ажиллах чадвартай
Хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримтлах чадвартай
Сургалтад хамрагдсанаар залуучууд дараах ур чадварыг эзэмших болно.
Хөтөч /Гуйдэ/-ийн талаар мэдлэгтэй болох
Эх орноо гадаадын жуулчдад зөв таниулах арга барилд суралцах
Хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд орохыг горилогчийн эрх, үүргийн талаарх мэдлэгтэй болох
Аялал жуулчлалын хөтөлбөр гаргах, жуулчин хүлээн авах үйлчилгээний талаарх ойлголттой болох
Харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх
Эрүүл ахуй, ариун цэврийн талаарх мэдлэг, мэдээлэл
Монгол орныхоо түүхэн соёлын дурсгалт газруудын талаарх өргөн мэдлэгтэй болох
Орон орны соёлын ялгааны талаарх ойлголттой болох
Хөдөлмөр эрхлэх боломж, бололцоо бүрдэх