Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Сургалт, Судалгаа мэдээллийн төв, Хүүхдийн хөгжил оролцооны үндэсний сүлжээ ТББ-тай хамтран НҮБ-ын Хүүхдийн Сан, Койка олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХҮҮХДИЙН ЭРХ”, “БАЙГАЛИЙН ГАМШГИЙН ҮЕД НИЙГЭМ СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ” сургалтын модулийн агуулга хэлэлцүүлэх уулзалт 2019 оны 08 сарын 21-ны өдөр Монгол-Япон төвд зохион байгууллаа.
Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллийг хэрхэн яаж хүмүүст хүргэх, нөлөөллийн ажил, мэдээллийн агуулга, сургалтын модуль, гарын авлагын талаар санал солилцов.