Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, үйлчилгээний талаарх ойлголт мэдээллийг нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилго бүхий ъНээлттэй хаалганы өдөрлөгъ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгт Засгийн газрын харьяа байгууллага, агентлагууд оролцож, олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулж байна. Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраасс маргааш /2019.09.21/ нээлттэй хаалганы өдөрлөгт үйл ажиллагаагаа танилцуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр болжээ.
Энэ хүрээнд гэр бүлд чиглэсэн сэтгэлзүйн зөвлөгөө, хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ болон залуучуудад төрийн үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа талаар газар хэлтэс, харьяа байгууллага болох ъӨнөр бүлъ төв, Хүүхдийн тусламжийн 108 утас, олон улсын ъНайрамдалъ зуслангийн бичиг олгох бүртгэл хийх зэрэг үйлчилгээг үзүүүлэх юм байна. Арга хэмжээ 09.00-16.00 хооронд үргэлжилнэ.