Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Хамтарсан багийн гишүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад цагдаагийн байгууллагын алба хаагч, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн ажилтан нийт 35 хүн хамрагдаж байна.