НӨАТ-ын урамшууллын сугалааны 11 дүгээр сарын тохирол журмын дагуу өнгөрсөн ням гарагт явагдлаа.
Энэ удаагийн тохиролд энэ оны 11 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 30-ны хооронд худалдан авалт хийж, 12 дугаар сарын 14-ний 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 26.307.511 баримт хамрагдсанаас:
10 сая төгрөгийн 1
5 сая төгрөгийн 20
1 сая төгрөгийн 228
100 мянган төгрөгийн 2380
30 мянган төгрөгийн 23602 баримт тохиролд таарч, нийт 26,231 иргэн азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 50933630.
Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 46137255.