Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/490 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг дараах үндэслэлээр өөрчлөлт орсон. Үүнд:
Монгол Улсын Их Хурлын “Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолын 7 дугаар заалт: “Агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх хүрээнд улсын хэмжээнд сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн боловсрол, дээд сургуулийн хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг судалж, 2018 онд багтаан шийдвэрлэж хэрэгжүүлэх”-ээр тусгажээ.
Тэгвэл нийслэлийн сурагчид 12 сарын 23-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал 3 долоо хоногийн хугацаатай амарна.