Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Халиун нь Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой 2020 онд тохиох гэж байгаатай холбогдуулан ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хүүхдийн байгууллагын ахмад үе, эрдэмтэн судлаачидтай уулзаж санал бодлыг нь сонслоо.
Уулзалтаар ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг томилох, хүүхдийн байгууллагын 3 үеийн төлөөллөөс бүрдсэн "Бүхий олон" холбоог байгуулах мөн хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.