Хүүхдүүддээ үлгэр ярьж өгч байхыг уриалав

“ӨДӨР БҮР ХҮҮХДҮҮДДЭЭ НЭГ ХОРОМ ЦАГ ГАРГАЖ, ӨДӨР БҮР ХҮҮХЭДДЭЭ ҮЛГЭР УНШИЖ ӨГЧ БАЙХ”- ЫГ УРИАЛЖ БАЙНА.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас жил бүрийн 11-р сарын 11-ний өдрийг Үлгэрч аав ээжүүдийн өдөр болгон зарласантай холбогдуулан Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төвөөс сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудын эцэг эхчүүдийн дунд олон ажлуудыг санаачлан зохион байгуулж байна.
“Хүүхэд хамгаалал өрхийн хөгжлийг дэмжих” нэрлэсэн жил, Залуучуудын хөгжлийг дэмжих сарын аяны хүрээнд залуу гэр бүлүүдэд үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлэх ардын өв, соёл уламжлалыг сурталчилан таниулах, гэр бүлийн үнэ цэнэ, бат бэх байдлыг нэмэгдүүлэх зорилготой аймгийн төвийн нийт цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулж буй ”Үлгэрч аав, ээж” арга хэмжээнд 47 гэр бүл оролцсон байна.

Үлгэр, шүлэг, сонсох, цээжлэх, унших нь баг насны хүүхдүүдийн хэл яриа, ярих, чадварыг хөгжүүлж хүүхдүүдийн оролцоо нэмэгдэж, өөртөө итгэх итгэл нэмэгддэг ач холбогдолтой юм.