Найрамдал зуслангийн спорт заалыг засварлаж өглөө

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбортой хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн 6 дугаар сард үзэглэсэн билээ.

Компаниас хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу “Найрамдал” цогцолборын Хөгжил мэдээллийн ордны спорт заалыг засварлаж, тохижуулснаа 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэн өгөв. “Найрамдал” цогцолборын хамт олон хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, зөв төлөвшилтэй болон хүмүүжих орчинг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр үзүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олонд талархлаа илэрхийллээ.