Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёр дахь сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барих асуудлыг хэлэлцсэнийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцууллаа.
“Улаанбаатар хотын дагавар суурьшлын бүсүүд болон 2,000 орчим нам даралтын зуух агаарын бохирдолд сөрөг үр дагавар үүсгэж байгаа учир сайжруулсан шахмал түлшээр хангах шаардлага үүсэж байгаа. Иймд 600 мянган тонны хүчин чадалтай, илүү өндөр технологи бүхий шинэ үйлдвэрийг хотын зүүн бүсэд барих Засгийн газрын тогтоол гарсан. Тус үйлдвэр нь одоогийн үйлдвэрийн салбар нь гэсэн үг. Үйлдвэрийн гол ажлыг 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд хийгээд дуусна. 09 дүгээр сарын 15 буюу дулаан өгч эхлэх үеэр бүрэн хэмжээгээр ашиглалтад орж, түлшээ нийлүүлж эхэлнэ гэж төлөвлөж байгаа” гэлээ.
Баянзүрх дүүрэгт баригдах сайжруулсан шахмал түлшний шинэ үйлдвэр нь найман шугамтай байх юм. Сард 52.8 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр тооцож байна.