ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Уханиас ирсэн 31 оюутан, нэг хүүхдийг хүлээж авсан. Эдгээр иргэдийг тусгаарлах өрөө, эмч, лабораторийн ажилчид бэлэн ажиллаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу нийтдээ Ухань хотоос 32 хүн, нисэх бүрэлдэхүүний 15 хүн гэсэн нийт 47 хүнд 14 хоногийн тусгаарлалт хийнэ. Манай төвөөс томилогдсон ажилчид энэ хугацааг дуустал солигдолгүй ажиллахаар болсон. Клиник шинж тэмдгийг нь эмчилж, шинэ оношлуураар оношилно.
Цаг хугацааны хувьд тодорхой хяналт хийгээд гаргана. БНХАУ нь голомтод бүсэд байгаа гаднын иргэдийг маш сайн хянаж гаргаж байна. БНХАУ халдварыг гадагш нь гаргахгүй байхаар, онцгой анхаарч ажиллах болно гэдгээ зарласан” гэсэн юм.