Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар томуу, томуу төст өвчлөл хүүхэд багачуудын дунд их тархаж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ хэлэхдээ “Өнгөрсөн сарын байдлаар томуу, томуу төст өвчлөлөөр 200 гаруй хүүхэд хэвтэж эмчлүүлсэн. Энэ сарын байдлаар харьцангуй буурч өдөрт 20 хүүхэд үзүүлж байна.Манай эмнэлгийн хувьд хүндрэлтэй асуудал одоогоор алга.
Хүлээн авах дээр 5 эмч, 9 резендэнт эмч ээлжилж ажиллаж байгаа. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг , эмийн бэлдмэл зэргээр бид хомсдолд ороогүй хэвийн ажиллаж байна” гэв. Хотын Захирагч С.Амарсайхан эмнэлгийн нөхцөл байдал шаардлагатай тоног төхөөрөмж байгаа эсэх болон БНХАУ-д тархаад буй шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ярилцлаа. Хотын Захирагч С.Амарсайхан “Нэн яаралтай шийдвэрлүүлэх асуудал байвал хотын удирдлагуудад хандаарай. Хотын удирдлагууд Эрүүл мэндийн яамтай хамтарч нэн түрүүнд иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хангаж ажиллах болно” гэлээ.