Засгийн Газарын хуралдаанаар НӨАТ-ын урамшууллыг хоёрдугаар сарын 10-ны өдөр буюу ирэх даваа гарагаас эхлэн олгож эхлэх шийдвэрийг гаргажээ.
Энэ жилийн хувьд 911 мянга 707 иргэний буцаан олголтод 146.1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.1 хувиар, 2016 оны мөн үетэй харьцуулахад 94.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Мөн сануулахад, НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан энэ оноос буцаан олголт УЛИРАЛ БҮР иргэдийн дансанд орж байхаар болсон билээ.