Их хэмжээний үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн 7, 8 дугаар хороонд байрлах зарим өрх айлууд усанд автах эрсдэлд бий болсон тул тус дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан холбогдох албаны хүмүүсийн хамт шуурхай арга хэмжээ авч ажиллаа.
Цаашид нөхцөл байдлыг хүндрэхээс нь өмнө урьдчилан арга хэмжээ авч, үерт автуулахгүйн тулд замын ус зайлуулах суваг шуудууг гаргах тал дээр анхаарч, хуримтлагдсан усыг гадагшуулах арга хэмжээг авахад шаардагдах зардлыг шийдвэрлэв.