УИХ-ын дарга Г.Занданшатар "COVID-19"-ийн шинжилгээг энэ сарын 10-нд өгсөн бөгөөд хариу нь "сөрөг" буюу халдваргүй хэмээн гарчээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 6-нд ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ирсэн ХБНГУ-ын “ASB” байгууллагын төлөөлөгчийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзсан. “ASB”-гийн төлөөлөгч энэ сарын 2-нд “Аэрофлот”-ын онгоцоор Монголд ирсэн бөгөөд хамт зорчсон франц иргэнээс "COVID-19" илэрсэн юм. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар "COVID-19"-өөс сэргийлэх зорилгоор шинжилгээ өгчээ.