Ач санах тухай хуулийн дагуу 65 ба түүнээс дээш настай ахмадуудад өчигдөр буюу энэ сарын 21-нээс “Насны хишиг” олгож эхэллээ.
“Насны хишиг”-ийг жилд хоёр удаа буюу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгодог. Хуулийн дагуу 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг өгөх юм. Мөн 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгохоор тусгасан байна. Энэ оны хоёрдугаар сард буюу Цагаан сараар нийт 114 мянга 434 ахмад настанд 9,5 тэрбум төгрөг олгосон.
Улсын хэмжээнд 65-69 насны 44 мянга 696, 70-79 насны 52 мянга 413, 80-89 насны 17 мянга 559 ахмад байдаг. Харин 90-ээс дээш насны 2366 ахмад байгаа юм. Эдгээр ахмадын нэрсийн жагсаалтыг гэрээт банкуудад илгээж, 10.1 тэрбум төгрөгийн санхүүжилт шилжүүлжээ. Хуулийн дагуу “Насны хишиг”-ийн мөнгийн банкууд тэтгэврийн болон бусад өр зээлэнд суутгах хориотой юм.