Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Ард Аюушийн өргөн чөлөөний олон жил сул шороон хөрстэй байсан гол хэсгийг иж бүрнээр тохижуулж байна.
Өмнө нь 2019 онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кинотеатрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьсан байна.
Харин энэ онд авто замын голын ногоон байгууламж дагуу иргэдэд зориулсан явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага бүхий иж бүрэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлэн ийнхүү ажилдаа ороод байгаа юм. Нийтдээ 5925 метр квадрат явган зам, 4700 м гэрэлтүүлэгчтэй тросс хашлага хийх бөгөөд гүйцэтгэгч байгууллагаар шалгарсан 3 аж ахуйн нэгжийн ажлын явцыг ЗАА-наас шалгаж, заавар зөвлөмж өгч байна.