Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 12.00 цагт ээлжит бусаар хуралдаж ажил нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөг олгох журмын төслийг хэлэлцэнэ.
ХНХЯ, Сангийн яам хамтран боловсруулсан тус журмын төслийн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг өчигдөр мэдээлэхдээ, "COVID-19”-ийн улмаас ажил нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтнуудад энэ сараас эхлэн гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгохоор журамд тусгасан. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт олгохгүй. Учир нь хувиараа хөдөлмөр эрхлэгч нь ажилгүйдлийн даатгал төлдөггүй” хэмээсэн юм.
Мөн Засгийн газар COVID-19 цар тахалтай холбоотой бусад асуудлаар хэлэлцэхээр төлөвлөжээ.