Энэ оны эхний улирлын НӨАТ-ын урамшууллыг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ. НӨАТ-ын урамшууллыг жилийн эцэст нэг удаа олгодог байсан бол энэ оноос эхлэн жилд дөрвөн удаа олгох болсон юм.
Энэ сарын 8-ны 23:59:59 цагаас хойш бүртгүүлсэн, эхний гурван сарын дотор хийсэн худалдан авалтын баримтуудыг урамшуулалд хамруулаагүй байна.