Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эерэг тэмүүлэл ТББ хамтран “Соёлтой болгоё” аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ дөрөвдүгээр сард “Эрүүл Монгол 10,000 маск” уриан дор үргэлжилж байна.
Энэхүү аяны хүрээнд залуучуудад зориулсан цахим сургалтыг дөрөвдүгээр сарын 06-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд 9 өөр багш, 9 өдөр, 9 сонирхолтой сэдвээр мэдээлэл хийх байдлаар зохион байгууллаа. Одоогоор нийт 5000 ширхэг амны хаалт цугларсан бөгөөд үүнээс 1000 ширхгийг амны хаалт нэн шаардлагатай байгаа зорилтод бүлгийн хүүхэд багачууд, айл өрхүүдэд тараах зорилгоор Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хандивлалаа.