Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар НИТХ-ын дарга асан Л.Лантууд орон сууцны түлхүүр гардуулав.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Нийслэлийнхээ аж амьдрал, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт хийгээд өнөөгийн сайн сайхан бүхнийг бий болгохын төлөө хүч хөдөлмөр, цаг хугацаа, залуу халуун насаа зориулсан үе үеийн ахмадуудаараа бид бахархдаг. Нийслэлийн хөгжилд оруулсан таны хөдөлмөр зүтгэл, гавьяаг үнэлж олгож байгаа энэхүү орон сууцыг Улаанбаатарынхныхаа өмнөөс танд гардуулъя. Эрүүл энхийг хүсэж, урт насалж, удаан жаргааыг хүсэн ерөөе” хэмээлээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга асан Л.Лантуу “Миний хувьд Улаанбаатар хотыг 28 жил удирдах ажилд гар бие оролцжээ. Миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгсөн хотын удирдлагууддаа чин сэтгэлээсээ талархаж байна. Хотыг удирдаж явахдаа тухайн үед би олон хүнийг баярлуулж явсан. Харин өнөөдөр хотын удирдлагуудаасаа орон сууц аваад баярлаж суух юм гэж бодож байсангүй. Нийслэл хотыг удирдаж байгаа та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” хэмээн талархал илэрхийлэв.