Коронавируст халдвар дэлхий дахинд гарсантай холбогдуулан Монгол Улсын хилийн боомтуудыг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хааж эхэлсэн. Тэгвэл хоёрдугаар сард Монгол Улсын 31 иргэн агаарын боомтоор, 3939 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар орсон бол гуравдугаар сард 1830 иргэн тусгай үүргийн нислэгээр, 296 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар тус тус иржээ.
Манай улсын хилээр 2020 оны эхний улиралд 283.8 мянган зорчигч орсон байна.
Улсын хилээр орсон зорчигчдын:
- 32.1 хувь нь Замын-Yүд
- 25.7 хувь нь Буянт-Ухаа
- 14.9 хувь нь Алтанбулаг
- 10 хувь нь Гашуун сухайт
- 4.3 хувь нь Шивээ хүрэн
- 13 хувь нь бусад боомтоор оржээ.
Улсын хилээр орсон зорчигчдын 242.6 мянга нь Монгол Улсын иргэд, 41.2 мянга нь гадаад улсын иргэд байв.