Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30 өдрийн 394 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-тай. Энэ журмын дагуу өнөөдрөөс /2017.06.23/ эхлэн арьс ширний урамшууллыг олгож эхэллээ.
Тодруулбал 2016 онд 64,255 малчны бэлтгэсэн 278,185 бодын шир, 2,846,747 богийн арьс, нэхий, нийт 3,1 сая арьс, ширэнд 12,7 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор ХХААХҮ-ийн Сайдын А-70 тоот тушаал 05 сарын 25-ны өдөр гарсан. Өнөөдөр эдгээр 64,255 малчинд арьс, ширний урамшууллыг Монгол банк дахь Малчин дансаар дамжуулан олгож байна.
АРЬС, ШИРНИЙ УРАМШУУЛАЛ ОЛГОЛТ ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД:
Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд дараах урамшууллыг олгоод байна.
НООСНЫ УРАМШУУЛЛЫН ОЛГОЛТ ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД: