Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.2-т “Залуучуудыг хотын соёлд суралцуулах, гэр бүлийн боловсрол олгох, сөрөг зан үйл хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, соён гэгээрүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөлийг сайжруулж, дугуйлан клубүүдийг шинээр байгуулан ажиллах” зорилтыг хангуулахыг эрмэлзэж, Залуучуудын хөгжил төлөвшил, эерэг зан үйлийн талаар онолын мэдлэг, эерэг зан үйлд сургах, эцэг эх болоход бэлтгэх, өөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэх, нийгэмд дасан зохицох чадвартай залуучуудыг бэлтгэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль хоёр харилцан тохиролцож, бие биеийнхээ эрх ашгийг хүндэтгэн, үйл ажиллагаанд нь харилцан дэмжлэг үзүүлэх зарчимд тулгуурлан хамтран ажиллах САНАМЖ БИЧГИЙГ 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль дээр байгууллаа.
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-13.9
°
C
-13.9
°
-13.9
°
61%
3kmh
75%
Мяг
-13
°
Лха
-9
°
Пүр
-5
°
Баа
-7
°
Бям
-13
°
- Advertisement -